Д.МЯГМАРЖАРГАЛ

Хүйтний эрч чангарч өдрөөс өдөрт хүйтэрч гол, нуур мөсөн бүрхүүлтэй болсон ч мөсний зузаан зарим хэсэгт нимгэн байгаа тул усанд унах эрсдэл өндөр байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг өгч байна:  

 Гол, нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, мориор, явганаар явахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуур бүхий бэлчээр газарт малд явуулахгүй байх, гол, нуурын мөсөн дээгүүр мал, сүрэг тууварлахгүй байх. мөсний зузаан шалгахгүйгээр мөсөн дээгүүр гарахгүй байх. Алхаж явахад дор хаяж 10см, жижиг тээврийн хэрэгсэлд 20см зузаан мөс шаардлагатай байдаг тул сэрэмжтэй байхыг сануулж осол гарсан тохиолдолд шууд 101 дугаарын утсанд мэдэгдэхийг анхаарууллаа. 

Эх сурвалж: zms.mn