Д.МЯГМАРЖАРГАЛ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ Онцгой байдлын ерөнхий газарт  нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, 8 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. 

Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. 

Эх сурвалж: zms.mn