Тулгамдаж буй асуудал:

• Монгол Улсын хувьд эдийн засгийн салбар бүрт ноогдох хүлэмжийн хийн ялгарлын дата мэдээллийн нэгдсэн сан байхгүй, компанийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд санхүүжилт олгосон харилцагч талууд нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг тайлагнадаггүй нь санхүүжүүлсэн хөрөнгүүдийн хүлэмжийн хийн ялгаруулалтын итгэлцүүрийг “Мэдээллийн чанар (тодорхой бус)” буюу олон улсын нийтэд нээлттэй мэдээллийн санд үндэслэн тоооцоолоход хүргэж байна.

Сайжруулах асуудал ба боломж:

• Компанийн ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцоолох хүрээнд олон улсын жишгийн дагуу, туршлага судалж сайжруулах;

• Компанийн дотооддоо баталсан аргачлалын хүрээнд бэлтгэсэн хүлэмжийн ялгаруулалтын тайлан, тооцооллыг хөндлөнгийн байгууллаар (PCAF) хяналт хийлгэх замаар тооцооллыг сайжруулах;

• Хүлэмжийн хийн шингээлт буюу “offset” хийхтэй холбоотой байгууллагын дотоод үйл ажиллагааг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг төрөлжүүлснээр компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах; Үүнд ногоон зээлийн багц бүрдүүлэх зэрэг багтаж болно.

• Олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллага болон үнэлгээний агентлагаас хийдэг “Sustainable” үнэлгээг компанийн хувьд үнэлүүлэн цаашид олон улсын хөрөнгийн зах зээлээс ногоон бондын эх үүсвэр татах;