Д.МЯГМАРЖАРГАЛ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, объектын гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж алба хаагчид 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Гал түймрийн дуудлагын 34 хувийг ил гал, 28 хувийг цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас, 24 хувийг яндангийн цонолтоос үүдэлтэй дуудлага эзлэж байна. Иймд айл өрх бүр галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг ханган, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа байдлаа хангахыг анхааруулжээ.
Эх сурвалж: zms.mn