Д.МЯГМАРЖАРГАЛ 

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. Энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээнд 41 орны жүдочид өрсөлдлөө. 

Монголын жүдо бөхийн шигшээ багийн 16 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 73кг-ын О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. Энэ нь манай багийн цорын ганц медаль юм. 

Манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн -48 кг-д залуу жүдоч Ж.Анударь тавдугаар байр эзэлсэн бол 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 63 кг-д Л.Энхрийлэн нар долоодугаар байрт орлоо. Мөн эрэгтэй жүдочдоос -73 кг-д Л.Анхзаяа +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар долоодугаар байр эзэлж, багийн дүнгээр наймдугаар байр эзэллээ. 

Энэ тэмцээнд Японы шигшээ багаас жин тус бүрт дөрвөн жүдоч барилдаж ихэнх жинд 2-с дээш медаль хүртлээ. Багийн дүнгээр Япон 11 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 37 медальтайгаар тасархай түрүүлсэн бол ОХУ, БНСУ, Гүржийн баг ганц алтан медальтайгаар 2-4-р байрт жагслаа. Португал нэг мөнгө, Испани хоёр хүрэл медаль хүртсэн бол Тайвань, Чех, Франц, Монгол, Польшийн баг ганц хүрэл медальтайгаар энэ оны сүүлийн “Их дуулга”-ын өндөрлүүллээ. 

Эх сурвалж: zms.mn