Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна

Оюу толгойн зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий ордыг ашиглахаар 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар, ИБУИНВУ-ын Лондон хотод бүртгэлтэй “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Канадын Юкон мужид бүртгэлтэй “Айвенхоу Майнз Лимитед” нарын байгуулсан 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэлх 16 жилийн туршид Монгол Улс энэхүү төслөөс ашиг олоогүй байна. Зөвхөн өр л “олборлож” иржээ. Тиймээс Монголын ард түмэн уг гэрээг шүүмжлэлтэй ханддаг. Гэсэн ч, хөрөнгө оруулагч тал ч, Засгийн газар ч энэ хугацаанд хүссэнээр нь болгодоггүй юм. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Зуун өртөөлсөн NHK-д зочилсон нь

“Information saves lives” буюу “Мэдээлэл хүний амь авардаг” хэмээн бүдүүн тоймоор орчуулж болох ийм нэг лекцийг NHK-ийн хашир туршлагатай сэтгүүлч А.Хашимото Сан бидэнд хүргэсэн нь 20 шахам хоног Япон улсад суралцсан богино хугацааны сургалтын хамгийн сонирхолтой лекцүүдийн нэг байсан учир Японыг зорьсон сургалт, аялал хосолсон албан томилолтоо NHK-ээс эхлэхээр шийдэв.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

 

УИХ-ын дарга Н.Учралыг О.Номинчимэг гишүүн мадлав уу, хоёулаа нийлээд  “хөтлөв үү”

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг 2025.11.27-нд УИХ дэмжсэн. Одоо ажлын хэсэг байгуулж олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэн, хувийн хэвшил, сонирхлын бүлгүүдийн санаа бодлыг тусгаад УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлууд хийх учиртай. Ажлын хэсэг байгуулах талаар УИХ-ын дарга Н.Учрал “Тамхины тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.1, 37.2, 37.3-т зааснаар ажлын хэсэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүн орохгүй, энэ бол хууль шүү. Тэгэхээр уг хуулийг өргөн мэдүүлсэн 78 гишүүний хэн нь ч энэ хуулийн ажлын хэсэгт орохгүй. Үлдсэн гишүүдээс ажлын хэсэгт орж, хэн нэгэн нь ахалж олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд хуулийн төслийг батлах хуультай” гэсэн юм. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу