ОХУ-ын нийслэл Москвагийн “Москвариум” дахь далай судлал, далайн биологийн төвд шинэ жилийн өвөрмөц хөтөлбөр эхэлжээ. Тодруулбал арванхоёрдугаар сарын 13-наас эхлэн амралтын өдрүүдэд өвлийн өвгөн, цасан охин бүхий өвөрмөц усан шоуг үзэх боломжтой гэж kp.ru мэдээлсэн байна.
Шинэ жилийн ногоон гацуургүйгээр төсөөлөх аргагүй учир усан дотор ногоон гацуур байх ба давстай усанд тэсвэртэй даавуугаар хийсэн хувцас, найдвартай бэхэлсэн сахал нь үлгэрийн баатрыг усан дотор чөлөөтэй сэлж, үзэгч зочдыг угтан авах боломжийг олгож байгаа ба тэнд өөр бусад үлгэрийн баатрууд ч байх аж.

Эх сурвалж: zms.mn