Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

18 нас хүрээгүй хүүгийн ирүүлсэн бичлэг сэтгэл эмзэглэм. Тэдний  хашаа хоёр давхар байшинг нурааж газар дээр нь 10 давхар байшин барих гээд отож байгаа барилгын компанийн дүр зураг. Өнөөдөр эрдэм номынхоо мөрийг хөөгөөд үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн сурч мэдэхийн төлөө явах хүүхэд насан дээрээ ийнхүү  гэрээ булаалгах айдаст автан суух хүүгийн ирээдүй бүрхэг байна. Хүүгийн ард гурван айлын найман ам бүл мөн ийм байдалтай тус хорооны 20 өрхийн 80 орчим хүний хувь заяа айдаст дунд байна. Дайн байлдаангүй энх цагийн орон биз дээ. Яагаад хашаа хороо, гэр орноо сүйдлүүлэх дээрээ тулав. Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн нөхөн олговрын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүйгээс тэд ийнхүү ялгаварлан гадуурхагдаж  айдас дор өдөр хоногийг өнгөрөөж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Цахим гавын цаана зөрчигдөх хүний эрх

Цахим технологи хууль сахиулах үйл ажиллагаанд өргөн хүрээнд нэвтэрч байгаагийн нэг жишээ цахим гав юм. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын ялын шинэчлэлийн томоохон алхам болсон ч түүнийг дагасан хүний эрхийн зөрчил гарсаар байна. Тиймээс бид энэ удаад цахим гавтай холбоотой хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг хөндөж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.  Хуулийн төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хийв. Төсөлд цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.