Ц.ГАЛБАДРАХ
Бахархаж байна, бахархаж байна. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олноор. Авьяас билэгтэй, сэтгэл зүтгэлтэй, бүтээлч хөдөлмөрч залуусын тухай үгс ойрд олны салхинаас ихээр сонсогдож байна.
Гавьяат жүжигчин Төмөрийн Батсайхан даргатай тус театрынхан өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ "Мөнхийн эгшиг Шарав" гэсэн гоё нэртэй сонгодог хөгжмийн тоглолтоор эхлүүлжээ.
"Чингис хаан" одонт, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолчийн "Наадмын дэнж", "Баярын уянга", "Сэтгэлийн эгшиг", "Манан", "Эхийн сэтгэл шиг", "Болзоо", "Гэгээн алсад одох юмсан", "Жаргалын найман морь", "Бөртэ хатан", "Сэрсэн тал", "Аав ээж хоёр", "Монголын тал нутаг", "Цагаан түнгийн дэрс"... гээд сор бүтээлүүд Даланзадгадын тэнгэр дор нүргэлэн эгшиглэж, говийнхны сэтгэлийн хужирхайг тэнийлгэжээ.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.5 № 229 (7726) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.