Тус хотод Хуавэй, BYD, Tencent, DJI зэрэг инновацын тэргүүлэх компаниуд олноор төрөн гарсан. 2025 оны дэлхийн 500 хүчирхэг компанийн жагсаалтад Шэньжэнийн 10 компани багтжээ. Шэньжэнь “суурь судалгаа + технологийн дэвшилт + үр дүнгийн үйлдвэржилт + технологийн санхүүжилт + хүний нөөцийн дэмжлэг” бүхий инновацын иж бүрэн экосистемийг бий болгоход анхаарч, аж ахуйн нэгжийг төв болгосон, зах зээлд чиглэсэн, үйлдвэрлэл, судалгаа, эрдэм шинжилгээний гүн интеграцтай инновацын тогтолцоог бүрдүүлжээ.