Хятадын алдарт BYD компани нь EV (цахилгаан автомашин)-ийн үйлдвэрлэлээс гадна 2010-оноос эхлэн хотын тээврийн салбарт шилжжээ. BYD өдгөө галт тэрэгний зам, станц, бүх систем хөдөлгүүр, хяналт, энерги, цахилгаан, өгөгдлийн холбоо гэх зэргийг үйлдвэрлэж байгаа бөгөөд тэд жолоочгүй метро үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ хараахан хэрэглээнд нэвтрүүлж амжаагүй туршсан хэвээр байгаа юм байна. Тус компанийн үйл ажиллагаа автомашин, батерей, нарны эрчим хүч, эрчим хүч хадгалах систем зэрэг олон салбарыг хамардаг бөгөөд судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ эрхэлдэг олон улсын корпорац болж хөгжсөн. Мөн Би Яа Ди нь Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн үйлдвэрлэлийн чансаатай хөгжлийн жишиг компани бөгөөд технологийн инновацаар дамжуулан “Дэлхийн температурыг 1 градус бууруулах” гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.