Тус компани Robotaxi-аас эхлээд хүнд даацын жолоочгүй тээврийн хэрэгслүүдийг туршиж, тун удахгүй зах зээлд танилцуулах аж. Эхний байдлаар хувь хүмүүст бус алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдтэй хамтран ажиллана гэв. Тухайн машин осол аваар гаргахаас бүрэн сэргийлж бүтээгдсэн бөгөөд хэрэв гэмтэл гарвал хянах самбараасаа удирдах, засах боломжтой байна. Мөн so технологид суурилсан тул зорчигчидтой амьд харилцаа үүсгэх чадвартай байна.