Ч.БЯМБАА
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 2-нд Дундговь болон Дорноговь аймагт "Toyota Crown" автомашины хөдөлгүүрийн хэсэг шатжээ. Дорноговь аймгийн Айраг суманд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг тус сумын Онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ. Алба хаагчид ажиллаж унтраасан байна. Мөн Дундговь аймаг, Сайнцагаан суманд автомашин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.
Эх сурвалж: zms.mn