Гуанжөү хотын Пажөү дүүрэгт байрлах Юньде технологийн компани–д зочилж, тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан дата цуглуулалт, боловсруулалтын платформын ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь дүрс, дуу хоолой, текст зэрэг олон төрлийн өгөгдлийг нэгтгэн боловсруулж, үйлдвэрлэл, логистик, хотын удирдлага болон нийтийн аюулгүй байдлын салбарт ашиглах AI видео аналитик, ухаалаг хяналтын шийдлүүд хөгжүүлдгээрээ онцлог юм.


