Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Гуанжөү хотын Пажөү дүүрэгт байрлах Хиймэл Оюун Ухаан ба Дижитал Эдийн Засгийн Туршлага Сурталчлах Төвтэй танилцлаа.
Төв нь дижитал эдийн засаг, ухаалаг хот, хиймэл оюун ухааны хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, ирээдүйн технологийн шийдлүүдийг бодитоор туршиж үзэх боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм.
