А.ЭРХЭМБИЛЭГ

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

Анхан шатны болон хүүхдэд зориулсан цанын, сноуборд сургалтын зам нь мэргэжлийн багш нарын удирдлага дор олон улсын стандартад нийцсэн, аюулгүй орчинд хичээллэх боломжийг бүрдүүлсэн бол чарганы тусгай зам нь гэр бүл, хүүхдүүдийн хамгийн их хүлээлттэй байна.Мөн Sky Lounge,, Coffee Shop зэрэг ресторан, кафе нь үйл ажиллагаагаа нээж, зочдод халуун кофе, амтат хоол, өвлийн уур амьсгал хосолсон тухтай орчныг санал болгож байна.

Скай Ресорт нь Улаанбаатар хотоос 13 км-ийн зайд,  Богдхан уулын зүүн хойд бэлд байрладаг бөгөөд цанын бааз, сургалтын төв, чарганы зам, амралт, үйлчилгээний цогцолбор байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Олон улсын стандартын дагуу баригдсан есөн төрлийн зам, орчин үеийн цахилгаан өргүүр, цас үүсгэх автомат системтэй бөгөөд жил бүрийн 11-р сараас 3-р сар хүртэл бүрэн хүчин чадлаар ажилладаг.

Хотын иргэдийн зорчих нөхцөлийг хялбарчлах үүднээс Сүхбаатарын талбайгаас тусгай автобусны үйлчилгээ тогтмол явж эхэлсэн нь автомашингүй иргэдэд хүрэх боломжийг илүү хүртээмжтэй болгодог байна.

Түүнчлэн Скай Ресорт энэ жил өвлийн спортоор тогтмол хичээллэдэг, идэвхтэй амьдралын хэв маяг эрхэмлэгч хэрэглэгчдэд зориулан улирлын картын “Early Bird” хөнгөлөлттэй худалдаагаа 11-р сарын 3-наас 10-ны хооронд 1,360,000 төгрөгөөр зарлаж байна.

Ийнхүү цасны  ширхэгтэй зэрэгцэн сургалтын зам дээр хүүхдүүдийн инээд цангинаж, чарганы дуу хадах энэ үед Скай Ресорт өвлийн улирлаа албан ёсоор угтан авч, иргэдэд цэвэр агаарт амрах, спортоор хичээллэх, гэр бүлээрээ хөгжилтэй цаг өнгөрүүлэх шинэ боломжийг нээж байна.