“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг энэ амралтын өдрүүдэд Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Тус жүжигт шүдээ угаах дургүй, амттанд дуртай Моонон хүү мөнгөн дагина, цагаан нөмрөгт баатруудын тусламжтайгаар шүдний хорхойноос салж байгаа тухай өгүүлэх юм. Мөн энэ жүжигт хөөрхөн шүднүүдийн нөхөрлөл, Оолой, Сойзмаа, Арзаахай, Мөнгөн дагина, Мөнгөн өвгөн зэрэг дүрүүд гарна.
Жүжгийн зохиолчоор Н.Мандал, найруулагчаар М.Ариунтуяа нар ажилласан байна.
“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг анх 2020 онд тоглогдож байсан бол энэ удаа арваннэгдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 15:00 цагаас Улсын Хүүхэлдэйн театр тоглогдоно. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд
https://puppet.mn/event/1014 -ээс худалдан авах боломжтой. Хүүхэлдэйн жүжгийг гурваас дээш насныханд зориулсан бөгөөд гол дүр болох Моонон хүүгийн дүрд- Э.Билгүүн, Мөнгөн өвөөгийн дүрд Ц.Цэрэндорж нар тогложээ.