Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 109 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж энэ сарын 4-7 өдрийг дуустал цайны цаггүй ажиллах тул иргэд та бүхэн хүрэлцэн ирж үйлчлүүлнэ үү хэмээн уриалж үйлчилж байгаа ажээ. Энэ уриалгыг бусад төрийн байгууллагад нэвтрүүлэх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, зарим иргэд цайны цагаараа төрийн үйлчилгээ авах гээд очихоор өмнөөс нь цайны цаг гээд хүлээх хэрэг гардаг тул энэ байдлыг ийнхүү зохицуулж хэрэгцээг нь мэдэрч ажиллаж буй эхлэл болжээ.