Ц.Баяр

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн  өргөтгөсөн  шуурхай хуралдаанаар  2026 оны орон нутгийн төсөв хэлэлцэхтэй холбоотой Их шүтээн цогцолбор, Хуримын ордон, Хөх Монгол цогцолбор, Эрдэнэт ШУТП ОНӨҮГ, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, “Америк төв-Эрдэнэт” төвийн үйл ажиллагааг сайжруулах менежментийн хувьд цаашид хэрхэн авч явах чиглэлээр санал боловсруулж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн аж. Энэ хүрээнд одоо ажиллаж буй “Гэр бүлийн ордон”-ы үйл ажиллагааг  өргөжүүлж ажиллуулахаар санал боловсруулан, аймгийн ЗДТГ, ОНӨГ, ХГБХХГ, Гэр бүлийн ордон хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.