Б.ЖАВХЛАН

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 04:22 цагт онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 5 ханатай гэр, эд зүйл, 2х3, 3х4 метрийн хэмжээтэй хоёр амбаар тус тус шатаж байсныг бүрэн унтраасан байна.