М.ЗҮЙР
Монгол Улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг таслан зогсоохоор хууль баталж, олон улсын өмнө чамгүй олон амлалт өгсөөр 30 гаруй жил болжээ. Гэвч бодит байдал дээр ахиц гарав уу гэдэг асуултад Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа үнэлэлт тавьчихаж.
Монгол улсын 3.5 сая хүн амын 1.376 сая буюу 40 хувь орчим нь хүүхэд. Гэтэл өнөөдөр 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж, 58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байгааг Үндэсний статистикийн хороо судалж тогтоожээ. Хүн ам цөөтэй улсын хувьд энэ бол хэтийдсэн өндөр үзүүлэлт.
Хуулиар 18 нас хүрээгүй хүн бүр хүүхэд. Тэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних эрхтэй, ирээдүйд улс эх орондоо ихийг бүтээх хариуцлагатай иргэн болох ёстой. Харин эцэг эх бол хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй. Гэтэл хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөрийн дараах хэлбэрүүдэд өртөж хохирогч болсоор байна.
Аюултай нөхцөлд хүүхдийг албадан ажиллуулах
Бэлгийн мөлжлөгийн золиос болгох
Гудамжинд гуйлга гуйлгуулах, эсвэл гэмт хэрэгт татан оролцуулах
Өсвөр насны охидыг албадан гэрлүүлэх
Хүүхдийг хууль бусаар худалдах, үрчлүүлэх
Хүүхдийн тусламжийн “108” утсанд 2024 онд хүүхдийн хөдөлмөрийн талаарх 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн бол 2025 оны долоодугаар сарын 31-ний байдлаар энэ тоо 113 болж өсжээ.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 223 (7720)