Б.Пүрэвдорж АН-ынхаа сөрөг хүчин болсон уу, аль эсвэл О.Цогтгэрэлийгээ сөрөөд байна уу?

Ороо бусгаа хэдэн сар болсон улс төр нэг үеэ бодвол харьцангуй тогтвортой болжээ. Намууд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулийг дотооддоо яриад эхэлжээ. Гэхдээ сонгуулийн нэр дэвшилт, түүний өмнөх улс төрийн эрх мэдлийн хуваарилалтаасаа болоод АН л гэхэд дажинтай байна.
Байнга л улс төрийн “гоцлол” хийж явдаг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “…О.Цогтгэрэл тааруухан ажиллаасай гээд сууж байгаа” гэх яриа намд нь, гадуур ч таржээ. “…Яагаад” гэсэн чинь Б.Пүрэвдорж “…Хоёр сонгууль тулсан ч өмнө нь яаж ийж байгаад АН-ын дарга болчих боломжтой” гэж үзэж байгаа гэнэ. Тэгээд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшчих санаатай юм байна. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл АН-ын дарга байхдаа өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэж Б.Пүрэвдорж үзэж буй бололтой. Дэлгэрэнгүй унших: https://www.polit.mn/a/108642

 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр эхэллээ.   Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "илт худал мэдээлэл тараах" нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна. Хуралдаан өнөөдөр үргэлжилж шийдвэрээ танилцуулна. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуваарийн дагуу хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулсан бол Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгсөн зэрэг багтаж байна. Дэлгэрэнгүй унших: https://www.polit.mn/a/108643

 

Аварга, арслангуудыг давсан удамт бөх

О.Хангай аваргыг давхар тохож, Ц.Бямба-Отгон арсланг давхар ачсан сумын заан Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсууриар манлайлуулсан 128 бөх уран мэхийг уралдуулж, улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн юм. Харин улсын заан С.Сүхбат хоёр дахиа үзүүрлэлээ. Тэрээр өнгөрсөн жил мөн улсын харцага Э.Даштай үзүүр түрүү булаалдаж байв. 
Аварга, арслан, заануудын магнайн чимэг гялалзаж, хүчит бөхчүүдийн сүр жавхаа, түмэн олны уухайн түрлэгээр Бөхийн өргөө дүүрч, нэгийн даваа эхлэхэд хоёр сумын заан зодоглосон юм. Бөх сонирхогчид түрүү бөхийн таамагт барилдааныг нь үзэх дуртай эсвэл уран хурц мэхтэй улсын том цолтой бөхчүүдийг нэрлэх нь элбэг. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102941

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.