ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, бүрэлдэхүүний сургуулиудын багш, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад профессор, дэд профессор цол олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийт 32 багш, судлаач (профессорын цолд 6, дэд профессорын цолд 26) материалаа бүрдүүлэн ирүүлсэн бөгөөд ХААИС-ийн Ректорын 2025 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан хянан магадлах ажлын хэсэг ирүүлсэн материалыг нягтлан шалгаж, шаардлага хангасан 1 профессор, 16 дэд профессорын нэрсийг Эрдмийн зөвлөлд танилцууллаа.

Журамд заасны дагуу Эрдмийн зөвлөлийн гишүүд ил саналаар профессор, дэд профессор цол олгох асуудлыг хэлэлцэн санал хураалт явууллаа. Санал хураалтын дүнгээр:

-А.Буянбаатар (Сургалт эрхэлсэн проректор) ХААИС-ийн профессор,

-Д.Гүрбазар (МААБС-ийн захирал),

-Т.Эрдэнэчулуун (ЭЗБС-ийн захирал),

-И.Мягмаржав (АЭС-ийн тэнхимийн эрхлэгч),

-М.Хишигжаргал (АЭС-ийн багш),

-Т.Байгал-Амар (АЭС-ийн багш),

-О.Бүрэнжаргал (АЭС-ийн багш),

-П.Ням-Осор (МЭС-ийн тэнхимийн эрхлэгч),

-Ш.Түмэнжаргал (МЭС-ийн багш),

-И.Хатанбаатар (МЭС-ийн багш),

-Р.Чанцалдулам (ЭЗБС-ийн багш),

-Пу.Мягмарсүрэн (МЭЭШХ-ийн лабораторийн эрхлэгч),

-Д.Эрдэнэчимэг (МЭЭШХ-ийн лабораторийн эрхлэгч),

-Р.Одбилэг (МЭЭШХ-ийн ЭШТА),

-Пү.Мягмарсүрэн (МААЭШХ-ийн салбарын эрхлэгч),

-Б.Мөнхцэцэг (УХЭШХ-ийн лабораторийн эрхлэгч),

-Д.Мөнхцэцэг (УХЭШХ-ийн лабораторийн эрхлэгч) нарт ХААИС-ийн дэд профессор цол тус тус олгохоор шийдвэрлэв.

Эх сурвалж: Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences