Д.Нямсүрэн: Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шаардлагатай газар нь хийдэг болно

-Нэгдсэн I эмнэлгийн гурван давхрын шатны баруун, зүүн жигүүр  үүрийн таван жингээс эхлээд олны хөлд дарагддаг газар. Сэтгэлдээ айдас, түгшүүр хураасан, эргэлзэж, тээнэгэлзсэн олон хүн суух нь сууж, зогсох нь зогсож харагдана. Товлосон ёсоор цагаа барин иртэл эмч маань хагалгаанаас арай гарч ирээгүй байв. Д.Нямсүрэн эмчийг хүлээсэн, асуусан хүн хэд, хэд болоод авлаа. Удалгүй эмчээс утсанд  “Хүлээж байгаараа, одоохон” гэсэн хариу ирэв. Хагалгаа амжилттай болсон бололтой. Үүдэнд нам, гүмхэн байсан улсууд дуу чимээ орж удалгүй эмч нар гарч ирлээ. Өглөө бүрийг хагалгааны өрөөнд эрдэнэт хүний амь насыг аврахаар цаг, хором бүртэй уралдан байдаг тэдний нэг өдрийн ажил ийнхүү эхэлдэг. Нас 70 гарсан ч  буурал эмч маань Оточ маналын саарал ордондоо аль хэдийн ирчихсэн эмч нартайгаа зөвлөлдөж явааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан юм. Тэрээр нэгэнт хийгээд сурчихсан ажлаа хийхгүй бол өөр хэн хийх билээ. Мөн залуучууддаа тусалж дэмжих нь миний үүрэг, хариуцлага бас үүгээрээ би бахархдаг. Залуу эмч нар маань намайг бас дэмжиж тусалдаг. Тиймээс урологи, андерлогийн тасгийн хамт олон болон Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олонд, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Урологи, андерлогийн мэргэжлийн салбар зөвлөлийнхөндөө баярлахгүй байхын аргагүй гэсэн юм.  https://www.zms.mn/a/102917

 

 

Аялал жуулчлал: Монголд сурталчилгаа хийж, Узбекистанд дэд бүтцээ сайжруулж байна

Улс орон бүр аялал жуулчлалын салбарт анхаарч буй. Ялангуяа Азийн улс орнууд. Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, жуулчлалд ашиглах, Байгалийн цогцолбор газар, дархан цаазат бүсийг хамгаалах, танин мэдүүлэх, Аялал жуулчлалын бүтээгдэхүүн шинэчлэх, Сурталчилгаа, маркетингийг идэвхжүүлэх, Дэлхийн аяллын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцох (ITB, WTM гэх мэт), Цахим орчин, нийгмийн сүлжээнд улс орноо брэндчлэх, Инфлюенсер, кино контент, олон улсын хэвлэлээр сурталчлах,  Тодорхой зорилтот зах зээлд тохирсон маркетинг хийх, Хууль эрх зүй, визний бодлого сайжруулах, Визний нөхцөлийг хялбаршуулах (e-visa, визгүй зорчих, хил дээр виз олгох), Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийн орчин бүрдүүлэх, Аюулгүй байдлыг хангах, жуулчны эрх ашгийг хамгаалах нь аялал жуулчлал хөгжих суурь болдог. Тэгвэл манай улс болон Узбекистан улс хэрхэн аялал жуулчлалын салбартаа анхаарч буйг энэ удаад онцолж байна. https://www.polit.mn/a/108620

 

 

Ерөнхий сайд Г.Занданшатарын ШХАБ дахь уулзалтаар юу яригдав

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Москва хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотойгоор байгуулагдсан. Гишүүн,  ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч хоёр улсын нэг нь Монгол Улс юм.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа. https://www.polit.mn/a/108621