Н.САРАНГЭРЭЛ
Өмнөговь аймгийн төв Даланзадгадад Монголын говийн нэрийн хуудас болсон нэгэн сайхан музей үүд хаалгаа нээгээд гурван оныг үдэж буй. Үүдээр нь ороход л говийн байгалийн өвөрмөц өнгө, алдарт Хэрмэн цав, өнө эртний үлэг гүрвэлийн нутагт ирснийг минь мэдрүүлэх Говийн байгаль, түүхийн музейн захирлаар Цэрэндоржийн Отгонтуяа гэж бүсгүй ажилладаг. Тэрээр говийн музейн 30 гаруй жилийн түүхийг бүтээлцэж яваа нэгэн. Өмнөговьчууд сайхан музейгээ гадна дотныхонд гайхуулахдаа “Отгоо захирал уйгагүй хөөцөлдөөгүй бол...” хэмээн бахархсан сэтгэлээ хамтад нь илэрхийлдэг юм билээ. Нутгийн олныхоо итгэл сэтгэлийг тээж, музей гэх урлагт амьдралаа зориулж яваа Ц.Отгонтуяатай ярилцлаа.
-Таныг говийн гэх тодотголтой байгаль, түүхийн музей байгуулах санаачилгыг гаргаж, гардан хөөцөлдсөн хүн гэдэг тодотголыг олон хүнээс сонслоо.
-Б 1995 онд Соёлын сургуулийн музейн ангийг төгсөж ирснээс хойш өөр ямар нэг салбар руу халгисангүй музейдээ л ажиллаж байгаа хүн.
2005 онд захирлаар томилогдсоноос хойш Өмнөговь аймаг аялал жуулчлалын бүс нутгийн хувьд сайхан музейтэй байх зайлшгүй шаардлагатай гэдгийг орон нутгийн удирдлагад танилцуулж, шийдэх арга замыг хайж эхэлсэн. Анхны албан хүсэлтээ тухайн үеийн Боловсролын сайд Ё.Отгонбаярт өгч байв. Түүнээс хоёр жилийн дараа 2007 онд манай аймаг музейн зураг төслийн тендер зарлахад Балдан архитекторын бүтээл шалгарч үндсэндээ шинэ музейн ажил бодитой болох эхлэл тавигдсан.
Үргэлжлэлийг www.zuuniimedee.mn сайтаар нэвтрэн орж 2025.11.19 № 219 (7716) дугаарыг сонгон уншина уу.
Мэргэжлийн сэтгүүлзүй хөгжихөд дэмжлэг үзүүлж буй үнэнч уншигч танд баярлалаа.