Б.ЖАВХЛАН

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр өглөө 9:00 цагийн байдлаар, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 201-ийг зааж байна. Түүнчлэн МҮОНРТ болон баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 100 айл орчимд бага бохирдолтой байна гэж гарчээ. Харин Ургах наран, Таван буудал, Мишээл экспо орчмоор агаарын бохирдол хэвийн байна. Агаарын чанарын индекс 51-100 хүртэл заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.