Б.ЖАВХЛАН
Баян-Өлгий аймаг, Улаанхус суманд гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Тус сумын харьяат иргэн А нь энэ сарын 16-ны өдрийн 16.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага онцгой байдлын байгууллагад тухайн өдрийн 22:20 цагт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Улаанхус сумын чиглэлд явж байхдаа 13:45 цагт тус сумын Даян багийн “Салхитын даваа” гэдэг газраас эсэн мэнд олсон талаар ОБЕГ мэдээллээ.