Б.ЖАВХЛАН
Прокурорын байгууллага энэ сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуустал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52227 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1405 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 674 хэрэг шинээр нээж, 294 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, М нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй хохирогчийг хууран мэхлэн тээврийн хэрэгслээр авч явж, хүн хулгайлах гэмт хэрэг үйлджээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.2 /Хүн хулгайлах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2.1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шүүхэд шилжүүлсэн аж.