П.АМГАЛАН
“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д гуравхан удаа тоглоно. 2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв.“Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.


Түүнчлэн “Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 21, 22, 23-нд мөн олны хүртээл болгоно.
Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг Б.Анхбаатар найруулж, дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.“Сүүлчийн бороо” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

Эх сурвалж:www.zms.mn