П.АМГАЛАН
ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод тус улсын Батлан хамгаалах яамны цомын төлөөх цэргийн бөхийн олон улсын III тэмцээн аравдугаар сарын 1-6 нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Орос, Тажикистан, Монгол, Хойд Солонгос, Иран, Беларусь, Тунис зэрэг орнуудаас уригдан оролцсон дэлхийн цэргийн спортын элитүүд Грек-Ром бөх болон чөлөөт бөхийн төрлөөр өрсөлдсөн байна. Тэмцээний үеэр зохион байгуулагч тал эмнэлгийн тусламжийг газар дээр нь яаралтай үзүүлэх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) дүрмийг чанд мөрдөх зэрэг тамирчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажиллажээ. Мөн 2026 оны хоёрдугаар сарын 23-нд энэхүү тэмцээнийг Тува улсын Кызыл хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газартай хамтран дахин зохион байгуулахаар товлоод байгаа аж.


Эх сурвалж:www.zms.mn