Б.Жавхлан, Гэрэл зургийг Р.Оюун

“Эе эвтэй Монгол бахархалт эхчүүд” НҮТББ, “Ковид 19 вакцинаас хохирогчид болон эсэргүүцэгчдийн холбоо” НҮТББ, Далд ухамсрыг сэргээхүйн үүсгэн байгуулагч П.Тунараа нар хамтран “Эко хүүхэд”-ийн төлөө нэгдэж буй талаараа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдээ вакцинаас хамгаалж, эко аргаар өсгөх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Хүний эрхийн судлаач Ж.Занаа “Монголчууд бид гурван сая хүн амтай. Энэ гурван сая хүний эрхийг хамгаалах талаар энд ярихаар ирлээ. Хорвоо дэлхий дээр хүн төрөхөөсөө л эрхтэйгээ төрдөг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 19.1-т зааснаар төр ажиллах ёстой. Хүн бүр амьд явах эрхтэй. Гэтэл хүүхдүүдийн амьд явах эрхэд нь халдаж вакцин тарьж байна. Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Гэтэл бидний ирээдүй болсон хүүхдүүд малаас дор, эко ногооноос дор орж төрсөн цагаасаа товлолт вакцинуудаар хамгийн ариун байх ёстой цусаа булингартуулж, унаган дархлаагаа гэмтээж байна. Үүнээс үүдэж эрүүл мэнд, оюун санааны хувьд сул дорой, хэл ярианы хөгжил удаашралтай болж буй нь Үндэсний аюулгүй байдлын удмын санп ноцтой хохирол үзүүлж болзошгүй байна” гэсэн юм.

Харин вакцин үйлдвэрлэлийн технологич, судлаач Ц.Өлзийтогтох “Химийн хорт бодисын олон орц найрлагатай, элдэв өвчний мянган нян вирустэй импортын вакциныг сайн дурын болгох, мөн дөнгөж төрсөн хүүхдэд 24-48 цагт хийдэг вакцинжуулалтыг нэн яаралтай зогсоож Монгол гени, удмын сангаа хамгаалахыг шаардаж байна. Танай хүүхэд ийм өвчнөөр үхэж магадгүй гэж айлгаж вакцин тарьдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Үр дүн судалгаагүй хэр нь вакцин сайн гэдгээ болих хэрэгтэй” гэсэн юм.