“Зууны мэдээ” сонин 2025 оны есдүгээр сарын 8-ны даваа гарагаас эхлэн долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт Баруун, Зүүн, Хангай, Төв, Говь, Хойд бүсийн мэдээг уншигчиддаа хүргэж байгаа. Ес, аравдугаар сард “Зууны мэдээ” сонин зургаан бүсийн 24 нүүр мэдээ, мэдээллийг уншигчиддаа хүргэжээ. Өнгөрсөн хугацааны бүсүүдийн мэдээг багцлан уншигчиддаа толилуулж байна.