П.Лхагважаргал

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч, тамирчид хэмнэлдээ орж байв. Харин гурван хожлоор хүснэгтийн наймд бичигдэж буй “Сэлэнгэ Бодонс” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, багийн ахлагч Б.Батзолбоо тэргүүтэй таван тоглогчоо гэрээг нь дуусгахгүйгээр лигийг нь өндөрлүүллээ. Өөрөөр хэлбэл, лигийн бусад багуудад энэхүү гишүүдээ түрээслэх бөгөөд  тус бүрийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулсан  3х3 шигшээ багийн тамирчдын тэмцээн дуусаж, 5х5 төрлөөр лигт нэгдэж буй нь энэ билээ. Гэвч тэд энэ сарын 12-ны тоглолтод өрсөлдөгч баг “SG Apes”-д 72:58 оноогоор хожигдлоо. Онооны байдлыг тодруулбал, А.Ананд найм, Д.Дэлгэрням нэг оноо авсан бол Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, О.Энхбаатар нар “Сэлэнгэ Бодонс”-ын өмсгөлтэй хийсэн анхны тоглолтдоо оноо авч чадсангүй.