П.Лхагва
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 12-нд бүсний ангилалтай "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” эхэлсэн билээ. Тус тэмцээний цэнхэр бүсний -94 кг ангилалд Монгол Улсын начин М.Бямбадорж түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрээр энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдоржоор тав давж начин цол хүртсэн юм.
Түүнчлэн “Master 2” ангиллын -69кг жинд барилдсан “Говь Пантера” дэвжээний тамирчин Ц.Баасанхүү алтан медаль, “Хилэнц” дэвжээний тамирчин Б.Хүрэлчулуу -77кг жинд хүрэл медаль хүртлээ.