2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Соёл, урлагийн их сургууль Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг Соёл, урлагийн их сургуулийн Ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь оюутан, багш, уран бүтээлчдийн сургалт, судалгаа, уран бүтээл, инновацын үйл ажиллагааг дэмжиж, бүтээлч залуусыг хөгжүүлэх, урлангийн зориулалтын анги танхимаар хангах, хамтарсан үзэсгэлэн, төсөл, сургалтыг хэрэгжүүлэх зорилготой юм гэж СУИС-аас мэдээлэв.
Эх сурвалж: ZMS.mn