МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 43" наадам 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо болно.
Наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2025 онд бичсэн, чөлөөт сэдвийн хоёр шүлгээ 2025 ОНЫ 11-Р САРЫН 21-НИЙ 18.00 цагаас өмнө МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар илгээх буюу Монголын Зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж ирүүлнэ үү!
“Болор цом 43” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна.
Наадамд оролцох бүртгэлийн хураамж 30000 төгрөгийг МЗЭ-ийн ХААН банкны MN64000500-5016754852 Э.Энхлин тоот дансанд нэр, регистр, утасны дугаараа бичин тушааж, баримтыг хавсаргана.
“Болор цом-43” яруу найргийн наадмын эхний шатны дүнг 2025 оны 11-р сарын 22-нд зарлах бөгөөд цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт 2025 оны 11-р сарын 26-нд болно.
Наадмын талаар асууж тодруулах зүйл байвал МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төв 8884-2471, МЗЭ-ийн пэйж хуудас, Гүйцэтгэх захирлын Ажлын албаны 9457-0279, 9915-7788 утсаар харилцана уу!
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ