О.Саранчулуун: Улсын төсөв улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл боллоо

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төлөвлөгдсөн хоёр том төсөл “Өнөр бүл” төв болон Арвайхээр хотод баригдахаар байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв зардал гэх мэт нь хамгийн эмзэг шийдвэр. Улсын хэмжээнд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн хомс байхад ийм шийдвэр гаргах нь бодлого бус, үл хайхрал юм.
Хот, сум, аймаг дахь дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулааны станц зэрэг орон нутгийн хөгжлийн суурь төслүүд ч мөн хасагдсан. Энэ нь зөвхөн нэг жилийн асуудал биш иргэдийн амьдрах орчин, орон нутгийн хөгжилд урт хугацааны хоцрогдол авчрах эрсдэлтэй. Нийтлэг дүгнэлтээр, энэ хасалт нь төрийн суурь үйлчилгээ рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгийн хүчтэй цохилтод орууллаа. Хойшлогдсон төслүүдийн 70–80 хувь нь иргэдийн өдөр тутмын амьдрал, хүүхдийн боловсрол, эмзэг бүлгийн хамгаалалтай шууд холбоотой. https://www.polit.mn/a/108579
Тэд & Бид: Эмч нар Монголд 1.6 сая, Японд 30 сая төгрөгийн цалинтай

Солонгос эмч нарын сарын орлого мэргэжил, ажлын байр, туршлагаас хамаарч ихээхэн ялгаатай. Ерөнхий эмч нар сард 7–9 сая вон буюу ойролцоогоор 18–22 сая төгрөгийн цалинтай. Харин мэргэжлийн эмч нар буюу мэс засалч, дотор, арьсны эмч нар 10–15 сая вон буюу ойролцоогоор 25–37 сая төгрөгийн цалинтай. Гоо сайхны болон хувийн эмнэлгийн эмч нар 20–40 сая вон буюу 50–100 сая төгрөг хүртэлх орлого олдог аж. 1 воныг 2.5 төгрөгөөр тооцоход дунд зэргийн туршлагатай эмчийн сарын цалин 30 сая төгрөг орчим байна. Мөн байршлаасаа хамаарч цалин нь өөр байна. Жишээлбэл, Сөүл хотын эмч нар хөдөө орон нутгийн эмч нараас 20–40 хувийн их цалинтай. Хувийн болон гоо сайхны эмнэлгийн орлого хамгийн өндөр бол төрийн эмнэлгийн цалин тогтвортой, гэхдээ бага зэрэг доогуур байдаг. https://www.zms.mn/a/102848
Б.Жанбота: Зураг хүүхдийн ертөнцийг илэрхийлдэг зөөлөн хэл юм

-Дүрслэх урлаг нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, хөдөлгөөний хөгжилд чухал нөлөөтэй. Зургийн дугуйланд суралцсанаар хүүхдийн сэтгэл зүйн илэрхийлэл сайжирна, мэдрэмж, бодлоо зургаар илэрхийлж сурна, баруун тархины бүтээлч үйл ажиллагаа хөгжинө, биеийн хөгжилд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Мөн тэвчээр, анхаарал төвлөрөл нэмэгдэн, өөртөө итгэх итгэл, бахархлыг хүүхдэд төрүүлдэг. Хүүхэд багаасаа урлагтай ойр байснаар ирээдүйд аливаа асуудлыг шийдвэрлэх,бүтээлчээр хандах суурийг тавьдаг.