Б.АРИГУН
Цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас нэг иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.