Нийслэлчүүдийн шинэ хэрэглээ хагас коксон шахмал түлш утааг бууруулах зорилгоо биелүүлж чадах уу?

Нийслэлийн айл өрх энэ өвлөөс хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэж эхлээд байна. Хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа хагас коксон шахмал түлшний талаар нийгэмд ойлголтын зөрүүтэй асуудал олон байна. Мөн агаарын бохирдлыг бууруулж чадах болов уу гэсэн хүлээлттэй байна. Одоогоор нийслэлд хагас коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш болон 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан мидлинг түлшийг борлуулж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сараас 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжинэ гэдгийг албаныхан мэдээлж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” бүландаа нийслэлчүүдийн шинэ хэрэглээ буюу хагас коксон шахмал түлш утааг бууруулах зорилгоо биелүүлж чадах уу гэдэг асуудлаар 20 экспертийн байр суурийг хүргэж байна. https://www.zms.mn/a/102821
"Эх байгалийн дууч"-ийн урланд тавтай морил

Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2025 оны 11 дүгээр сарын 07-14-нд дэлгэгдэх гэж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, "Говийн байгаль" түүхийн музей хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд түүний байгалийн сэдэвт 60 гаруй бүтээл үзэгч олны нүд, сэтгэлийг хужирлах ажээ. https://www.zms.mn/a/102819
“Miss international”-д эх орноо төлөөлөх Ц.Баярчимэг

Гоо сайхан ертөнцийг аварна гэх үг бий. Дэлхийн түүх, сонгодог уран зохиолын гол зангилаа үзэсгэлэн гоо бүсгүйчүүд дээр орших нь цөөнгүй. Тиймдээ ч дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг ХХ зууны дунд үеэс зохиох болжээ. Гагцхүү энэхүү тэмцээнүүд нь гадаад үзэсгэлэнгийн сацуу дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг тольдон шалгаруулдгаараа онцлог юм. Дэлхийн хамгийн алдартай таван миссийн тэмцээний нэг болох 63 дахь удаагийн “Miss international” тэмцээн энэ сарын 27-нд Япон улсад болох юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 21 дэх удаагийн “Мисс Монголиа-2025” тэмцээний “Тэргүүн мисс” Ц.Баярчимэгийг энэ удаагийн буландаа онцолж байна. https://www.zms.mn/a/102820