П.Лхагважаргал 

Монголын волейболын үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт энэ сарын 3-ны өдөр эхлээд байна. Тэгвэл лигийн нээлтийн тоглолтод “Ижил Алтай төгрөгийн Буян” баг “Хашхан Өвөрхангай” багийг 3:2-оор хожиж, тус тоглолтын шилдэг тоглогчоор “Ижил Алтай төгрөгийн Буян” багийн ахлагч Г.Саруулгэрэл тодорлоо. Тэрээр энэхүү тоглолтод 23 оноо авсан юм. 

Тоглолтыг  N-Sports болон PSN сувгууд бүтэн улирлын турш  онцгой эрхтэйгээр шууд дамжуулж байгаа билээ.