Намрын адаг сарын хуучдын 22-нд Бурхан багшийн эхийн ачийг хариулах дүйчэн өдөр буюу Энэрэл нигүүлслийн баярын өдөр тохиож байна. Энэрэл нигүүлслийн баяр нь аргын тооллын арваннэгдүгээр сарын 11-ны өдөр болно гэсэн үг.
Энэхүү өдөрт Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөрийг сүсэгтэн олон та бүхэнд толилуулж байна.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд