Өгий нуурыг цэвэрлэх хоёр багц ажлыг хийлээ

“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг.  Бид 2025 зургаадугаар сарын 18-ны өдрийн Лхагва гарагийн дугаартаа  “Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ” анхны нийтлэлээ хүргэж байв. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос 346 километр, Архангай аймгийн төв  Цэцэрлэг хотоос  122 километрт орших Монгол орны төв хэсэгт байрладаг Өгий нуурт очиж сурвалжилгаа бэлтгэсэн билээ.


“Аялал жуулчлалын бүсийг хадгалж, малын бэлчээрийг холдуулмаар санагддаг”

Нуурын эргэн тойронд оршин суугчдын хэлснээр тус нуурыг ганц удаа цэвэрлэж байгаагүй бөгөөд хүртээмжтэй боловсон бие засах газар байхгүйн улмаас ил задгай бие засан, хог бохирдлоо замбараагүй хаяж байгаль дэлхийдээ ээлгүй хандах нь элбэг гэнэ. Тодруулбал, нуурын эргэн тойрноос жилд 250-300 тонн хог гардаг байна.

https://www.zms.mn/a/102805

 

 

Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ?

Парламент энэ 15-ны дотор багтаж, ирэх оны Төсвийн төслийг батлах учиртай.  Тэгвэл Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн учраас ирэх оны төсвийн төсөлд 1.1 их наяд төгрөг нэмж суулгаж шаардлагатай болж байна. Эрх баригч намын зүгээс төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зардлыг танах байдлаар багш нарын цалингийн нэмэгдлийг нөхнө гэдгээ мэдэгдсэн. Харин сөрөг хүчин болон зарим парламентын гишүүд төсвийн зардлыг танах өөр өөрийн хувилбарыг танилцуулсаар байна. Урьд өмнө Засгийн газраас УИХ-д төсөв өргөн барьснаас хойш ийм том хэмжээний зохицуулалт хийгдэж байгаагүй учраас ирэх орны төсвийн төсөл энэ парламентын хувьд шинэ сорилт болж байгаа юм.  Хэний төсвөөс 1.1 их наядыг танах вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

https://www.zms.mn/a/102806

 

Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ. Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно” гэжээ.  Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгийн олонхын саналаар гишүүнээс эгүүлэн татах санал оруулах талаар ярьжээ. Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөс гадна УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан гэж үзээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж сөрөг хүчин үзэж байгаа бололтой.

https://www.polit.mn/a/108557