“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. 
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан Монголын сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын судалгааны үр дүнгээс харахад:
Судалгаанд оролцсон 300 сэтгүүлчийн 40% нь цахим дайралтад өртөж байсан,
Тэдний 53% нь үзэн ядсан, заналхийлсэн үг хэллэг, 47% нь гүтгэлэг, доромжлол зэрэг цахим хүчирхийлэлд өртөж байсан,
68% нь сэтгэл зүйн дарамт, айдас, гутралд орж, мэргэжлээсээ түр холдож байсан,
Цахим дайралт эмэгтэй сэтгүүлчдэд илүү чиглэж, бэлгийн дарамт, заналхийлэл, гүтгэлэг, нэр хүндэд халдах зэргээр илэрчээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах уриалгыг гаргаж байна:
Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг шалгаж, ял шийтгэлгүй үлдээхгүй байх.
Цахим орчин дахь үзэн ядалт, дарамтыг таслан зогсоохын төлөө хамтдаа хариуцлагатай байх.
Сэтгүүлч бүрийн аюулгүй байдал нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгаа юм.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэхийн эсрэг өдөр үнэн мэдээлэл, шударга ёс, хүний эрхийн төлөө нэгдэцгээе.


Доорх холбоосоор "Сэтгүүлчийн цахим аюулгүй байдлын судалгааны тайлан - 2024" дэлгэрэнгүй танилцаарай.
https://shorturl.at/TIASt