Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрээд МАН “хаачих” вэ?!

Тэнгэр хангай жам ёсоор хүйтэрч, улс төр жам бусаар халсан өдрүүд үргэлжилж байна. Эхэндээ “…Ердөө л нэг намын даргын сонгууль” хэмээн харж байсан. Энэ эндүүрэл байжээ. Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын даргын сонгуулиас эхтэй улс төрийн үл ойлголцол Төрийн ордон руу “нүүж” ороод төрийг самрах шахав. Бараг самарчихав уу яав, мэдэхгүй юм. Дээгүүрээ ч доогуураа ч яасныг хэлж мэдэх хүн алга байна. 
Ер нь бол, энэ хэдэн улстөрч сүүлийн хэдхэн сард бүх хязгаарыг даваад алхчихсан. Хүн ёсны хэмжүүр бол нэгэнт алдагдсан. Хуулийг ч давж харайв. Энэ улс төрийн дажинд УИХ, Засгийн газар, тэр байтугай Үндсэн хуулийн Цэц хүртэл татагдан оролцов. Хөлд нь Үндсэн хууль ч өртчих шиг боллоо. 

https://www.polit.mn/a/108554

 

А.Тайванбат: Улсын аваргын өмнө Өндөр Хаан ууландаа залбираад ирсэн

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөрийн  улсын аварга шалгаруулах барилдааны 17 насанд 112 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Батноров сумын харьяат сумын заан А.Тайванбат тэргүүн байр эзэлсэн юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан А.Тайванбатыг урьж ярилцлаа. Тэрээр чөлөөт бөхийн U17 насны улсын аваргын хоёр удаагийн аварга гэхчлэн олон бахархам амжилтын эзэн юм.

https://www.zms.mn/a/102792

 

Бусдын амьдралд нөлөөлөх муу үгээ залгиж суръя

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бусдад үзэл бодлоо тулгах, тэр нь хүний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар хүргэж байна. 
Бид өөрийнхөө зорилго, мөрөөдөл, хүслээ сайн мэддэг ч заримдаа бусдын дуу хоолой дэндүү чанга сонсогдох үе бишгүй олон. “Тэгж болохгүй”, “Ингэх нь зөв”, “Чамайг хүмүүс юу гэх бол?” гэх үгс бидний зүрхэнд буй итгэлийг аажмаар мохоодог. Ингэж л хүн өөрийн хүсэл мөрөөдлөөс нэг алхам ухарч, бусдын сүүдэр дор амьдрах болдог. Өөрөөр хэлбэл, Бидний олонх “ингэх нь зөв”, “тэгэх нь буруу” гэх хатуу хүрээн дотор өсөж торниж, аж төрдөг. Тэгвэл бусдын амьдралыг шүүж, амныхаа зоргоор ярьсан үгс тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.  

https://www.zms.mn/a/102790