Баатруудын алдар сууг мөнхөлж буй хурандаа Ж.Өвгөнбүргэд

Эх орон гэж юу вэ гэж өөрөөсөө би асууя. Өсөж төрсөн өлгий нутаг, өвлөж барамгүй өв их соёл, үнэлж барамгүй шастир түүх, бахдаж баршгүй яруу сайхан эх хэл, элэг нэгт ахан дүүсээ эх орон гэж би боддог. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэж үү. Монгол орны 8252.658 километр үргэлжлэх хилийн зурвас, дөрвөн зүгт сүндэрлэх Соёмбот баганаас уу. Эсвэл эх орноо сэтгэлдээ тээсэн дархан хилийн дайчин харуулаас уу. Эгэл жирийн иргэний ээжийгээ хайрлах сэтгэлээс үү. Аль нэгийг нь сонгоход бэрх энэ хариултыг сонсохоор нэгэн хурандаагаас би асуусан юм. Асуухдаа “Эх оронч үзэл гэж таны бодлоор юу вэ” гэж. Учир нь тэрээр дэслэгчээс дэлхийн цол гэгдэх хурандаа мөрдсийг үе шаттайгаар, заримд нь хугацаанаасаа өмнө амжилт гарган хүртэж явсан хилчин офицер билээ. Харин тэрээр “Эх түүхээ мэдэн бахархаж, өв соёлоо хайрлан хамгаалж, ёс заншлаа дээдлэн хүндэтгэх нь эх оронч үзлийн тулгын гурван чулуу гэж би боддог” гэсэн юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа цэргийн ухааны доктор, бэлтгэл хурандаа Ж.Өвгөнбүргэдийг онцолж байна. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ?!

Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу. Үүнд хариулт олддоггүйтэй адил “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг мэдэгдэхээ болив. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр 2025 оны аравдугаар сарын 17-нд нэгдсэн чуулганаар чөлөөлсөн. Түүнээс хойш 20 хонож байна. Түүнийг чөлөөлөх тогтоолд “...УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн асуудалд орсон. Улмаар, УИХ дахь цөөнхийн бүлгээс дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж энэ өдрүүдэд УИХ-ын даргын бүрэн эхээр хэрэгжүүлж байна. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

А.Уянга: Хүүхдийн төлөөх ажил бол нийгмийн хамтын үүрэг хариуцлага байх ёстой нэрлэж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад child.mn/хүүхэд.мн сайтын гүйцэтгэх захирал А.Уянгыг урьж, хүүхэд хамгааллын орчин, сэтгүүл зүйн үр нөлөөний талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn