Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх орон гэж юу вэ гэж өөрөөсөө би асууя. Өсөж төрсөн өлгий нутаг, өвлөж барамгүй өв их соёл, үнэлж барамгүй шастир түүх, бахдаж баршгүй яруу сайхан эх хэл, элэг нэгт ахан дүүсээ эх орон гэж би боддог. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэж үү. Монгол орны 8252.658 километр үргэлжлэх хилийн зурвас, дөрвөн зүгт сүндэрлэх Соёмбот баганаас уу. Эсвэл эх орноо сэтгэлдээ тээсэн дархан хилийн дайчин харуулаас уу. Эгэл жирийн иргэний ээжийгээ хайрлах сэтгэлээс үү. Аль нэгийг нь сонгоход бэрх энэ хариултыг сонсохоор нэгэн хурандаагаас би асуусан юм. Асуухдаа “Эх оронч үзэл гэж таны бодлоор юу вэ” гэж. Учир нь тэрээр дэслэгчээс дэлхийн цол гэгдэх хурандаа мөрдсийг үе шаттайгаар, заримд нь хугацаанаасаа өмнө амжилт гарган хүртэж явсан хилчин офицер билээ. Харин тэрээр “Эх түүхээ мэдэн бахархаж, өв соёлоо хайрлан хамгаалж, ёс заншлаа дээдлэн хүндэтгэх нь эх оронч үзлийн тулгын гурван чулуу гэж би боддог” гэсэн юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа цэргийн ухааны доктор, бэлтгэл хурандаа Ж.Өвгөнбүргэдийг онцолж байна.
Хашаатаас Москваг зорьсон нь
Арын сайхан хангай нутгийн уул ус нь тэгширсэн Хашаат суманд н.Жагддоржийнх гэх өнөр өтгөн айл аж төрнө. Гэргий Ж.Лэгзэн нь найман хүүхэд төрүүлж өсгөсөн эгэл жирийн монгол эмэгтэй байв. Тэдний том хүүг Ж.Өвгөнбүргэд гэнэ. Хүү бага балчирдаа нэрээсээ ичингүйрч, нүүр нь улайж байсан үе цөөнгүй. Ийнхүү ижий ааваасаа утга учрыг тодруулснаас санаа зовохоо больсон гэдэг.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 207 (7704)