Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой, “Авто Замчдын баярын өдөр” өнөөдөр (2025.10.31) тохиож байна. Энэ өдөр Улаанбаатар хотын төв талбайд Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
 Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан эхлүүлж, эх орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй салбарынхаа нийт авто замчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 Мөн ёслолын ажиллагаанд ЗТЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын Авто Замчдын Холбооны Ерөнхийлөгч З.Батбаяр болон автозамын салбарын үе үеийн автозамчид, ахмадууд, авто зам, гүүрийн компаниудын инженер техникийн ажилчдын төлөөллөөс бүрдсэн салбарынхан өргөнөөр оролцлоо гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ. 

 
                                     
                                     
                                     
                     
                 
                     
                     
                     
                     
                     
                     
                             
                             
                            