П.АМГАЛАН

Азийн залуучуудын III наадам Бахрейны Манама хотод  арван өдрийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна. Тус наадамд манай баг тамирчид амжилттай оролцож  таван мөнгө, 13 хүрэл, нийт 18 медаль хүртэн багийн дүнгээр 30 дугаар байрт шалгарлаа. Тус наадамд  45 орны 4000 гаруй тамирчин өрсөлдсннөс Хятадын баг 63 алт, 49 мөнгө, 35 хүрэл, нийт 147 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Узбекистан 37 алт бүхий 81, Казахстан 24 алт бүхий 93, Иран 22 алт бүхий 76, Тайланд 15 алт бүхий 48 медальтай эхний тавд жагсав.

Тэмцээний сүүлийн өдөр жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртсэн юм.  Харин жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д “Хилчин”-ий Б.Тэмүүлэн, -90 кг-д “Монголын жүдо академи”-ийн Б.Мөнгөндөл, +90 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн С.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -70 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Х.Буянжаргал, +70 кг-д “Женко” клубийн Б.Номуунзаяа нар хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж:www.zms.mn