Т.САЙХАН

Засгийн газар Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж байна. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүдээс 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүсэлт хүргүүлэх тухай УИХ 0312415 дугаартай албан бичиг ирүүлснийг уншиж танилцууллаа. УИХ-ын гишүүд бид бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслийг дахин нягталж, хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор татан авах саналтай байна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn