А.ЭРХЭМБИЛЭГ

 

Эрүүл ахуйн их эмч, Клиникийн профессор ЭМЯ-ны магадлан итгэмжлэлийн шинжээч  Ч.Батнасантай ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд монголчуудын хооллолтын хэв маягт ямар өөрчлөлт ажиглагдаж байгаа вэ?

-Монголчууд нүүдэлчин ахуй, эрс тэс уур амьсгалд  тохируулан хооллодог уламжлалтай.  Өндөр уураг, өөх тос, илчлэгтэй хүнсийг түлхүү хэрэглэдэг нь хүйтэн уур амьсгалд бие махбодын дулааныг хадгалах, эрч хүчээ нөхөхөд чиглэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, хотжилт, суурин амьдралын хэв маяг нэмэгдсэнтэй холбоотойгоор монголчуудын хооллолтын бүтэц, хэв маягт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Хүнсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хагас болон бүрэн боловсруулсан, түргэн бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ эрс өссөн. Энэ нь амьдралын завгүй байдалтай шууд холбоотой. Шарсан тахиа, пицца, бургер, догбуги, кимчиг монголчууд хэрэглэдэг болсон нь соёлын нөлөөлөл, хоолны төрөлжилтөд эерэг хэдий ч монгол хүний биеийн онцлог, цаг уурын нөхцөлд бүрэн нийцэхгүй байж болно. Ер нь хооллолтын шинэ хэв маягийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ уламжлалт хүнсний соёл, эрүүл хооллолтын зарчмыг хадгалах нь чухал.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)